Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-08-19 16:42:28

Дорноговь/МОНЦАМЭ/. Айраг суманд их хэмжээний бороо орсны улмаас сумын төвд ус тогтож, айл өрхийн ОО хальж хөрсний бохирдол үүсэх нөхцөл бүрджээ.

Сумын ЗДТГ-аас аймгийн Онцгой комисст хүсэлт тавьсаны дагуу зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Энэ жил Дорноговь аймгийн ихэнх нутгаар бороо хур элбэг орсон тул хур борооны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай усанд автах, үүнээс улбаалж хөрсний бохирдол үүсэх нөхцөл зарим газарт бүрдээд байгаа юм.

Ташрамд дурдахад энэ оны долдугаар сарын сүүлчээр хүчтэй аадар бороо орсоны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замд эвдрэл гарсан байна.   

Холбоотой мэдээ