Дэд бүтцэд холбогдох иргэдийн хүсэлт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-19 18:57:52

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын дөрвөөс долдугаар баг болон 11-р багт өнгөрсөн онд хийгдсэн дэд бүтцийн шугамд холбогдох хүсэлтэй айл өрхүүдийн саналыг авч эхлээд байна.

Тодруулбал, Улаангом сумын гэр хороололд дэд бүтцийн ажил хийгдсэнтэй холбоотойгоор техникийн нөхцөл олгоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд Улаангом сумын дээрх багуудад хийгдсэн дэд бүтцийн шугамд холбогдох хүсэлтэй айл өрхүүдийн саналыг энэ сарын 19-ны өдрөөс 24-ний өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд хүлээн авахаар болжээ. Эдгээр багуудын иргэд харьяа багийнхаа Засаг дарга, зохион байгуулагч нараар дамжуулан саналаа хүргүүлэх юм байна.

Санал хүсэлт өгсөн иргэдтэй энэ сарын 24-ны өдрийн 18 цагаас харьяа багийн төвүүдэд тус тус уулзалт зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Холбоотой мэдээ