Парламент байгуулагдсаны 30 жилийн ой тэмдэглэх ажлын баг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-24 16:38:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр боллоо. 


Тус комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх,  УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.

Холбоотой мэдээ