Японы гарааны компани “COVID-19”-ийн эмийн туршилтыг ирэх онд эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-08-25 17:28:33

ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Фүкүока мужийн Күрүмэ хотноо төвтэй “Bonac” биотехнологийн гарааны компани “COVID-19”-ийг эмчлэх эмийн эмнэлзүйн туршилтаа 2021 оноос эхлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгджээ.


Bonac” компани шинэ коронавирусээр үүсгэгддэг амьсгалын замын өвчнийг эмчлэхийн тулд Фүкүока мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн зургаадугаар сараас хойш 72 туршилтын эмийг гарган авсан байна.


Тэдгээрийн 10 нь вирусний үржлийг сааруулж буй үр дүн үзүүлжээ. Судлаачдын баг уг 10 эмээс хамгийн үр дүнтэй гурван эмийг сонгоод байгаа бөгөөд цаашид эмнэлзүйн бус туршилтаар нэг эмийг сонгож, ирэх оноос эмнэлзүйн туршилт явуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ