“Өсөх шувуут” -ынхан өндөгний хэрэглээний 60 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:53:02

Дорнодынхон өдөр бүр шинэ өндөг идэх болсоор удаж байна. Одоогоос гурван жилийн өмнө  “Өсөх шувуут” нэртэй компани 600 гаруй тахиатай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 5300 тахиатай болж өргөжжээ.

Тус компани өдөрт аймгийн хэмжээнд 4000 гаруй шинэ өндгийг нийлүүлж байгаа нь өндөгний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар хангаж байгаа тухай захирал Г.Баянжаргал ярьж байсан. Эдний гол онцлог нь чанар хадгалалтаас шалтгаалдаг болохоор хонуулахгүйгээр өдөр бүр шинэ өндөг нийлүүлэхийг зорьдог нь бусад өндөгний аж ахуйгаас онцлог гэж хэлж болно.

Захирлын ярианаас нийт тахианы 90-99 хувь нь өндөглөж байвал сүргийн бүтэц сайн байна гэж үздэг гэнэ. Яг цагаар хооллохоос эхлээд, гэрлийг нь хүртэл цагт нь асааж, унтраах гээд маш нарийн арга ажиллагаа шаардагддаг гэнэ.

Дорнодод өнөөдрийн байдлаар өндөгний хоёр ч аж ахуй үйл ажиллагаа явуулж байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ