Сонгуулийн хэсгийн хороодыг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-01 17:08:17

Увс /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг орон нутагт зохион байгуулах хэсгийн хороодыг байгуулж дууслаа.

Аймгийн төвийн сонгуулийн хороо 7, сумдын сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Харин сумдын хэсгийн хороодыг 601-ээс дээш сонгогчтой бол 9, түүнээс доош сонгогчтой бол 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн 8-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгон байгуулжээ.

Увс аймгийн хувьд орон нутгийн сонгуульд 4 нам болон 29 бие даагч оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулан аймгийн Аудитын газарт хүргүүлсэн байна. Мөн бие даан нэр дэвшигчид 201-ээс дээш хүн дэмжсэн гарын үсэг цуглуулах ажилдаа өнөөдрөөс эхлэн оржээ. Нэр дэвшигчид энэ сарын 6-ны дотор тодорч дуусах аж.

 

Холбоотой мэдээ