“Дэвжээ” тэмцээнээр төрийн албан хаагчдын хуулийн мэдлэгийг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 14:20:17

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд “Дэвжээ” тэмцээн болж өндөрлөлөө. Төрийн байгууллагуудын дунд хэрэгжиж буй “Архидалтгүй орчин-Гэрэлт ирээдүй” 3 сарын аянаар архидалттай тэмцэх тугийг хүлээж авсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын газраас уг тэмцээнийг 5 сарын 13-ны өдөр зохион байгуулсан юм.

Тэмцээнээр Төрийн албаны тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Агаарын тухай хууль, “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр, “Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар зэргээс даалгавар оруулж, төрийн албан хаагчдын хууль дүрмийн мэдлэгийг шалгасан байна.

Аймгийн Цагдаагийн газар, Тахарын алба, Тагнуулын хэлтсийн хамтарсан “Инээмсэглэл” баг “Дэвжээ” тэмцээний тэргүүн байрыг эзлэсэн бол Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн “Залуу нас оргил үе” баг дэд байрыг, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан “Эрүүл омогшил баг гутгаар байр, Аудитын газар, Улсын бүртгэл, Статистикийн газар, Татварын хэлтсийн “Гэрэлт ирээдүй баг” тусгай байрыг тус тус эзэллээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо”, “Ази фарма”, “Монос” зэрэг эм ханган нийлүүлэх худалдааны төвүүд ивээн тэтгэжээ.

Өвөрхангай аймаг Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ