Алтанбулагийн боомтоор өнөөдөр 110 иргэнийг нэвтрүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-09-10 11:06:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтанбулаг хилийн боомтоор өнөөдөр ОХУ-аас 110 иргэнийг хил нэвтрүүлж байна. Эдгээр иргэдийн 50 орчим нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэд, бусад нь манай улсад ажилладаг ОХУ-ын иргэд байгаа юм. 

Алтанбулаг боомтоор хоногт олон улсын ачаа тээврийн 25-40 автомашин орж ирж байна. Манай улс "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ оны 2 дугаар сарын 27-ноос хойш Алтанбулаг боомтоор иргэдийг татан авах ажиллагааг 14 удаа зохион байгуулж, нийт 2250 иргэнийг хил нэвтрүүлээд байна. 


Холбоотой мэдээ