Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-12 12:37:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна. Түүнийг Баруун-Урт цэргийн хүрээний анги нэгтгэл их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтан авлаа. Үүний дараа тэрээр тус аймгийн 214 эхэд “Алдарт эх”-ийн одон гардуулсан юм.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг 10 эхэд, хоёрдугаар зэргийн одонг 204 эхэд олгосон бөгөөд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан баяр хүргэлээ.

Алдарт эхийн одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 62 настай байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон  нутагт ажиллах хуваарь иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ