Барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-16 09:42:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Мактум Рашид Аль-Хибсиг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид улам бүр өргөжүүлэхээр санал нэгдэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ