“Хүртээмжтэй, чанартай, төрийн үйлчилгээ” өдөрлөгөөр 20 гаруй төрлийн үйлчилгээг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-17 12:43:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, харъяа агентлагууд “Хүртээмжтэй, чанартай, төрийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуучлалын газар, Мал эмнэлгийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд оролцож газрын мэдээллийн сангийн лавлагаа, газрын кадастрын үйлчилгээ /кадастрын зураг хийх/, өмчилсөн газрын гэрчилгээ олгох, мал эмнэлгийн дуудлагын үйлчилгээ, малын эмийн худалдаа, мал сүргийн эргэлтийн тооцоолол, хурга бордох аргачлал, ногоон тэжээл тариалах технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохирлын үнэлгээ баталгаажуулалтад хамруулах, тэжээлийн ургамлын үр, бордоог иргэдэд өгөх, арчилгаа зөвлөгөө, модны суулгац, арчилгаа хамгаалалт, цаг агаарын ойрын төлөв байдал гэх зэрэг 20 гаруй төрлийн үйлчилгээг 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж, холбогдох санал хүсэлтийг газар дээр нь зохих ёсны шийдвэрийг гарган ажиллалаа. 


Тус өдөрлөгөөр дээрх байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг танилцуулах зорилготой аж. 


Мөн өдөрлөгийн үеэр “ Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс хийж хэрэгжүүлсэн болон хийж буй ажлууд бүтээн байгуулалтын талаарх тайлан мэдээллийг мөн хүргэсэн бөгөөд үүнд өмнөх онуудын бүтээн байгуулалт, мөн он дамжин хийж буй эмнэлгийн иж бүрэн засварын ажил, цэцэрлэгийн тохижилт шинэчлэл, соёлын төвийн шинэ барилгын ажил гэх мэт одоогоор ажил нь үргэлжилж буй бүтээн байгуулалтуудын талаар танилцууллаа.

Холбоотой мэдээ