Хөлбөмбөгийн салбараас хүлээсэн алдагдал 14 тэрбум ам.долларт хүрнэ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-18 11:14:23

ЛОНДОН. /Reuters/. Хөлбөмбөгийн салбараас хүлээсэн алдагдал 14 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн Олол улсын хөлбөмбөгийн холбооны цар тахалтай тэмцэх хорооны тэргүүн Олли Рен мэдэгджээ.


“Хөлбөмбөгийн салбар цар тахалд хүчтэй өртсөн. Мэргэжлийн хөлбөмбөгийн олон клуб ноцтой асуудлуудтай тулгарсан. Түүнээс гадна залуучуудын академи, доод лигийн клубууд миний санааг ихээхэн зовоож байна. Ази, Африкт хөлбөмбөгийг хөгжүүлэх чиглэлд бидний бүтээсэн бүхэн нуран унах аюул учраад байгаа учир бид цохилтыг зөөлрүүлж, хөгжлөө хадгалан авч үлдэхийг зорьж байна” хэмээн тэрбээр ярьжээ.


ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо цар тахлын үр дагавартай тэмцэхэд зориулж 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт гаргасан бол хөлбөмбөгийн 211 орчим холбооноос 150 нь санхүүжилт авах хүсэлт илгээснийг Рен цохон тэмдэглэжээ. Вакцин бүтээх нь нөхцөл байдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт тэрбээр онцгой анхаарал хандуулав.

 

Холбоотой мэдээ