"Сэлэнгэ-2016" сургуулилт амжилттай өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 17:56:43

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудын  хамтын ажиллагааг сайжруулах,  албаны бэлэн байдал, бэлтгэлтийг хангах зорилготой  “Сэлэнгэ-2016” команд штабын сургуулилт  хоёр өдөр үргэжлээд амжилттай дууслаа.

Энэ сургуулилтад Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль сахиулах их сургууль, Хилийн цэрэг, Тахарын албаны 300 гаруй албан хаагч оролцов. Команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгсөн байна. Сургуулилтад идэвхтэй сайн оролцсон  байгууллагуудад талархал гардуулж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Хууль зүйн яамны "Тэргүүний ажилтан" цол тэмдэг," Хүндэт жуух бичиг "болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын " Жуух бичиг"-ээр шагнаж, урамшуулсан юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ