Зочлох үйлчилгээний сургалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт орон даяар үргэлжилж байна.
Мэргэжлийн багш нар зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөө
болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин
угтагч гэсэн 10 чиглэлээр хичээл зааж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд
2529 хүн сургалтад хамрагдаад байна. Тэднийг харилцаа, хандлага, хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад давхар хамруулж байгаа. Аялал
жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилчид мэргэшлээ бататгах, шинэ
мэдээлэл авах, мөн энэ салбарт хөдөлмөр эрхлэхийг хүссэн бүх хүн энэ сургалтад
үнэ төлбөргүй хамрагдаж, гэрчилгээ авах боломжтой. Сургалтад хэрхэн хамрагдах тухай
мэдээллийг тухайн орон нутгийн сургалт хариуцсан мэргэжлийн баг эсвэл БОАЖЯ-ны
Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас авах юм.