Аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-28 18:46:57

Архангай /МОНЦАМЭ/. "КОВИД-19" цар тахлын улмаас өнгөрөгч 5-р сараас хойш завсардаад байсан аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын VIP танхимд боллоо. 

Зөвлөгөөнөөр агентлагийн 2020 оны үйл ажиллагааны явцын үнэлгээний дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа болон цаашид авах арга хэмжээний санал, мэдээллийг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас танилцуулсан.

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах, томуу томуу төст өвчин, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, 2-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах, Эрдэнэбулган сумын тохижилт, соёлжилт, гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг чиглэлээр найман үүрэг даалгаврыг зөвлөгөөний оролцогчдод өгөв.  

Зөвлөгөөнд 34 удирдах ажилтан оролцохоос аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, нэгжийн дарга 2, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 22, Эрдэнэбулган сумын Засаг дарга, нийт 27 удирдах ажилтан оролцож ирц 79.4 хувьтай байв.



Холбоотой мэдээ