"Спутник V" вакцин таван мянга гаруй хүнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-29 11:02:51

МОСКВА. /TASS/. Вакцины бүртгэлийн дараах тандалт судалгааны хүрээнд "Спутник V" вакцинаар таван мянга гаруй хүн тариулжээ. 


Зааварт тусгагдсанаас өөр ноцтой гаж нөлөө илрээгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн байна. 


Үүнээс гадна вакцин тариулсан иргэдийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг мэдээллийн нэгдсэн системд оруулж байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын хяналтын албаны тэргүүн Анна Самойлова мэдэгдлээ. 


ОХУ 8 дугаар сарын 11-нд дэлхийн анхны коронавирусний вакцин болох "Спутник V" нэртэй вакциныг бүртгэжээ. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.

Холбоотой мэдээ