Төвшрүүлэх, Хангай сумдад 11 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-01 17:00:03
Хангай суманд орсон цас

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар 9-р сарын 29, 30-ний өдрүүдэд цас орлоо. Аймгийн УЦУОШТөвөөс өнөөдөр өглөө буюу 10-р сарын 01-ний 08.00 цагийн байдлаар цасны зузааны мэдээг нарийвчлан гаргасан байна.

Энэ мэдээгээр Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар 10-11 см зузаан, Эрдэнэбулган, Тариат, Булган, Өндөр-Улаан, Хотонт, Чулуут,  Цахир сумдын нутгаар 1-9 см цасан бүрхэц тогтсон байна. Бусад нутгаар цасан бүүрхүүл тогтоогүй байна. Харин аймгийн Цагаан давааны замыг АЗЗА ТӨХК-ийхан цэвэрлэсэн бөгөөд одоогоор зам давааг хаагаагүй байна.

Холбоотой мэдээ