Арьс арчилгаа, хооллолтын талаар зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2016-05-20 15:41:17

Голомт банк "Visa international" байгууллагатай хамтран "Эрүүл мэндийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр БНСУ-ын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч шилдэг гоо сайхны эмнэлгүүдийн мэргэжлийн эмч, гоо засалчид  арьс арчилгаа, гоо сайхны хагалгаа, зөв хооллолтын талаар  зөвлөгөө өгч байна  Мөн мэргэжлийн эмч,  гоо засалчид "Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ, хоол тэжээл, эрдэс бодисын солилцооны алдагдлын үед хийгдэх эмчилгээ", "Бие эрхтний тогтолцоо, арьсны гоо сайхан, Солонгос дахь гоо сайхны эмчлгээний хөгжлийн чиг хандлага" зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Түүнчлэн иргэдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ