Төрийн алба хаагчдад сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-02 16:16:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат төрийн байгууллагын удирдлагуудад албан тоот хүргүүлж, төрийн алба хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Тус албан бичигт, «Төрийн албаны тухай хуульд зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээгээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглосон. Мөн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд «Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно» гэж заасан.

Иймд төрийн алба хаагч нарт хууль бус сурталчилгаанд оролцохгүй байх талаар мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье» хэмээжээ.   

Холбоотой мэдээ