Хүүхэд хамгааллын сарын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-21 10:14:14

Дорноговь аймгийн Өргөн сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг “Хүүхэд хамгаллын сарын аян”-ыг тавдугаар сарын 01-нээс 30-нийг хүртэл зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд тус аймгийн Өргөн сумын хүүхэд хамгааллын хамтарсан зөвлөл хуралдаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан аж.

Тухайлбал Өргөн сумын хэмжээнд бүх албан байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр  нэг бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн бол ахлах ангийнхны дунд “Хүүхэд хамгааллын орчин” уран  итгэлийн, бага ангийн хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлажээ.

Мөн хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар эцэг эхчүүд болон сурагчдаас судалгаа авсан аж. Орон нутагт хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар барммттай, тодорхой  мэдээлэл бага байдаг  хэдий ч  сумын хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтанд  хаягласан санал гомдол цөөнгүй ирдэг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ