Хар-Ус нуурын орчимд 80 гаруй борцгор хотон шувуу зусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-07 16:32:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Хар-Ус” нууранд энэ жил 80 гаруй борцгор хотон шувуу зуссан гэх судалгаа бий. Энэхүү борцгор хотон шувуун сүргийн хоёр ангаахайд сансрын дамжуулагч зүүжээ.

Ингэснээр нэн ховор хотон шувууны нүүдлийн амьдралыг судлах боломж бүрдүүлсэн аж.  

Шувууд энэ сарын 3-ны өдөр 18:00 цаг орчимд Сангийн далай нууранд чуулаад, маргааш өдрийнхөө 11 цаг 42 минутад хөдөлж, Бөөн цагаан нуурыг чиглэн нисэж явааг тус дамжуулагчаар хянаж байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.

Борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг. Мөн Хар-Ус нуур орчимд 260 гаруй төрлийн шувуу бий гэх судалгаа байна. 

Холбоотой мэдээ