Т.Свифт Ж.Байденыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-08 14:54:22

ВАШИНГТОН. /CNN/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг дэмжиж байгаагаа дуучин Тейлор Свифт “V Magazine” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.


"Бидэнд хамгийн хэрэгтэй өөрчлөлт бол өнгөт арьстнууд аюулгүй амьдарч, төлөөлөлтэй байх ёстой гэдгийг, эмэгтэйчүүд өөрсдийн ирээдүйгээ сонгох эрхтэй гэдгийг, мөн “LGBTQIA+ олон нийтийг хүлээн зөвшөөрч, тэдний оролцоог нэмэгдүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг ерөнхийлөгчийг сонгох явдал юм" гэж Т.Свифт хэлсэн байна.


"Мөн дэлхий дахины эрүүл мэндэд аюул учруулж буй эрсдэлийг нухацтай авч үздэг, ард иргэдийнхээ амь насыг нэн тэргүүнд тавьдаг Засгийн газартай байх эрх хүн бүхэнд бий. Одоогийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд бид тэдгээр асуудалтай нүүр тулгарч, зохицуулах арга замуудыг олох хүсэлтэй удирдагчдыг сонгох хэрэгтэй” гэж тэрбээр нэмж хэлжээ.


“Ж.Байден, Камала Харрис нарын удирдлага дор Америк нэн шаардлагатай байгаа эдгэрэн сэргэх үе шатандаа орно” гэж найдаж байгаагаа дуучин мөн илэрхийлжээ. 2018 он хүртэл улс төрийн үзэл бодлоо нээлтэй илэрхийлдэггүй байсан тэрбээр тухайн онд болсон завсрын сонгуулийн үеэр анх Теннесси муж улсад нэр дэвшиж буй Ардчилсан намын хоёр төлөөлөгчийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.


Т.Свифт энэ талаараа ярихдаа, өмнө нь улс төрийн талаарх үзэл бодлоо илэрхийлэхэд “дурамжхан” ханддаг байсан боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд амьдралд маань төдийгүй дэлхий дахинд болсон үйл явдлуудтай холбоотойгоор эрс өөрчлөгдсөн гэжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжлэх болсноосоо хойш сонгуулиа өгөхийг залуучуудад уриалах болжээ.

Холбоотой мэдээ