“Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдөр”-өөр 600 сурагчид танхимын сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-14 11:22:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулав.


Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороо, “Дэлхий зөн Монгол” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын 3, 4 дүгээр болон “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 600 сурагчид танхимын сургалт зохион байгууллаа. Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлах, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Индэрт, Харзат, Жаргалант багийн 825 айл өрхөд зохион байгуулж, 1297 иргэнд ухуулга сурталчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлжээ.


Холбоотой мэдээ