Сурталчилгаатай холбоотой санал, гомдол ирээгүй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-14 22:05:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээлэл өглөө. Аймгийн хэмжээнд аймаг болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3 нам, бие даагч бүхий нийт 1556 хүн нэр дэвшиж сонгуулийн сурталчилгаагаа амжилттай дуусгасан байна.

Сурталчилгаатай холбоотой санал, гомдол сонгуулийн хороонд ирээгүй гэдгийг хэлж байлаа. Тус аймгийн 23 сумын сонгуулийн хороонд 147, хэсгийн хороонд 982 төрийн албан хаагч, аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн дарга, 4 гишүүн, 130 хэсгийн хороонд 154 мэдээлэл технологийн даамал, 130 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, 130 цагдаагийн албан хаагч нийт 1557 төрийн албан хаагч ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ