Зөөврийн хайрцгийн санал хураалт 95.6 хувьтай гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-14 22:16:34

Архангай /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт өөрийн байнга оршин суугаа сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт ... сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлтыг үндэслэн санал авах өмнөх өдрийн 09.00-20.00 цагийн хооронд авна гэж заасан байдаг. Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн 105 хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар санал авч дууслаа. Аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан нийт 1037 сонгогчоос 991 хүн санал өгч, 95.6 хувьтай гаржээ. Харин хаяг дээрээ байгаагүй, нас барсан, иргэний цахим үнэмлэх байхгүй эсхүл өөрийн биеэр очиж саналаа өгнө гэх зэрэг шалтгаанаар 46 сонгогч саналаа өгөөгүй байна.  

Маргааш буюу 10 дугаарын 15-ны өдрийн өглөөний 07.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл санал хураалтыг явуулна. 

Холбоотой мэдээ