Хонконгоос ялтан шилжүүлэн авахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-23 11:38:12

Өнгөрсөн баасан гаригт  “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр тус улсад хоригдон ял эдэлж буй хоригдлыг шилжүүлэн авах боломжтой болсон байна.

Өнөөдрийн байдлаар гадны улс орнуудад Монгол Улсын 300 гаруй  иргэн цагдан хоригдож, 130 хүн шоронд орж,  ял эдэлж байна. Одоогоор Монгол Улс гадны найман улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулаад байгаа. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ийнхүү хоригдол ялтан шилжүүлэн авах эрхтэй боллоо. Хонконгод хоригдож буй есөн хүний зургаа нь хар тамхины хэргээр, гурав нь хулгайн хэргээр ял эдэлж байна. Хэлэлцээрийн дагуу тэднийг эх орондоо шилжүүлэн авчрах юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ