"Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн захиалга 64.59 хувьд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-15 16:48:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний хувьчлалын сан" хөрөнгийн зах зээлд нэгж эрхийн анхагдагч зах зээлийн арилжааг эхлүүлээд байгаа юм.  Тус сан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг олон нийтэд хандан санал болгож буй. Энэ нь 47.5 сая ширхэг нэгж эрх юм. 

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй тус сан өнөөдрийн байдлаар нийт 3,067,836,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 1,351 захиалга хүлээн авч, захиалгын явц 64.59 хувьд хүрээд байна. 

"Үндэсний хувьчлалын сан" нь хөрөнгийн зах зээлд анхны хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тус санг СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд "Ард менежмент ҮЦК" үүсгэн байгуулжээ. 

Хөрөнгө оруулагчид өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниараа дамжуулан Хөрөнгийн бирж дээрээс сангийн нэгж эрхийг худалдан авах боломжтой. Нэгж эрхийг худалдан авч буй иргэд, ААН-үүд хөрөнгө оруулалтын бодит эрсдэл, өгөөж, ногдол ашгийн бодлогын талаарх мэдээллийг хөрөнгө оруулалтын менежментийн компани, брокерийн компаниар дамжуулан үнэ төлбөргүйгээр авч дээрх мэдээлэлд тулгуурлаж хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.


Холбоотой мэдээ