Коронавирусээр халдварласан хүмүүсийн 97 хувь нь эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-16 11:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.



Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 хүн буюу 97 хувь нь эдгэрээд байна.


Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай есөн хүн эмчлүүлж байгаагаас долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 1-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ, сдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний сорьц, тандалтын зорилгоор цуглуулсан 26 сорьц, тусгаарлан ажиглах байранд буй 59 хүний шинжилгээ,  үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.

Холбоотой мэдээ