Баян-Өлгийн нийт сонгогчийн 70,8 хувь нь санал өгчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-16 12:33:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2020 оны аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгийн нэрсийн жагсаалтад орсон 59895 сонгогчоос 42408 иргэн саналаа өгч, ирц урьдчилсан байдлаар 70,8 хувьтай гарчээ.

Гэхдээ энэ тоо нь өчигдрийн 19:00 цагийн байдлаар авсан мэдээлэл бөгөөд сумдын сонгуулийн санал тоолох машиныг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсний дараа ирцийн мэдээ эцсийн байдлаар гарах ажээ. 

Холбоотой мэдээ