Хилээр нэвтэрч буй иргэд хувийн тээврийн хэрэгсэл, тэжээвэр амьтныхаа мэдээллийг урьдчилан өгсөн байх шаардлагатай

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-21 15:05:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь авто замын олон улсын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болжээ. Энэ тухай мэдээллийг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдэгдсэн байна.

Монгол Улсын Онцгой комиссоос эл үйл ажиллагааг тухайн өдрийн 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах аж. Иймээс бүртгүүлсэн иргэд коронавирусний шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөрөө төлсөн байхыг анхаарууллаа. Мөн зорчиж буй иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн ирж буй хүмүүс хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан байх шаардлагатай юм байна. 

Холбоотой мэдээ