Нийслэлийн Засаг даргын нэрийг дэвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-21 16:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтоолоо. 

Тодруулбал, хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг 10 дугаар сарын 23 буюу ирэх баасан гарагт 11.00 цагт товлолоо. 

Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулж, бүлгийн дарга нарыг сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлнэ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ