Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны товыг тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-21 18:06:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.

Хуралдаанаар аймгийн “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, “Аймгийн ИТХ-ын дарга сонгож, батлах”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож, батлах”, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр тогтжээ.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн бөгөөд Дархан сумын 3 дугаар багийн ахмад настан Л.Балданг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн баатар” цолоор, Дархан сумын 9 дүгээр багийн ахмад настан С.Энэбиш, “Монгол алтан тос” ХХК-ийн ерөнхий инженер М.Гомбо нарыг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор тус тус шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

 

Холбоотой мэдээ