“Шинэ алхам” сургууль шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-21 21:15:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын Шинэ алхам сургууль хичээлийн шинэ байрны нээлтээ хийлээ. 2017-2018 оны хичээлийн жилд орон сууцны доор зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургууль өнөөдөр дөрвөн давхар орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ байртай болж байна.

Дархан хотод анх удаа орон сууцны томоохон хороолол боловсролын салбарын чанар, хүртээмжийг цогцоор нь шийдлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хүн амын төвлөрлийг даган сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдах болсон. Уг асуудлыг “Гантиг-Өргөө” ХХК өөрийн орон сууцны “Хүслийн хотхон”-доо шийдвэрлэхээр анх 2016 онд “Шинэ алхам” цэцэрлэгийг нээж байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд бага сургуулийг нээсэн юм. Улмаар зориулалтын бус байранд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулж байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд өөрийн гэсэн сургуулийн байртай болж нээлтээ хийлээ. Багш сурагчдынхаа сурч боловсрох, ажиллах нөхцөлийг сайжруулсан уг ЕБС-д 40 гаруй багш 260 гаруй сурагч суралцаж байна.

 

Холбоотой мэдээ