Ахмадууд шатраар өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-23 20:50:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын мастеруудын биеийн тамир спортын Дархан-Уул аймгийн салбар хорооны Спортын II наадмыг "Спортлог Дарханчууд" дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, БТСГ, Ахмадын хороотой хамтран спортын таван төрлөөр /софт волейбол, граунд гольф, ширээний теннис, шатар, дартс/ амжилттай зохион байгуулж байна.

"Орос клуб"-т зохион байгуулсан шатрын тэмцээнийг 50-59 нас, 60-аас дээш насны ангиллаар зохион байгуулжээ.

Тус тэмнцээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 26 багийн 70 гаруй ахмад тамирчид оролцож, тэмцээн олон улсын дүрмийн дагуу амжилттай болж дууссан аж.

50-59 насны ангилалд эмэгтэй тамирчдаас тэргүүн байрт Ц.Сэргээ /11-р баг/, 2-р байрт Б.Гэрэлсүрэн /Хонгор сум/, 3-р байрт Д.Билэгдүүрэн /9-р баг/ нар шалгарав.

Эрэгтэй тамирчдаас тэргүүн байрт Т.Хүрэлчулуун /8-р баг/, 2-р байрт Н.Баттүвшин /16-р баг/, Я.Намхай /9-р баг/.

60-аас дээш насны ангилалд эмэгтэй тамирчдаас тэргүүн байр С.Бямбаа /3-р баг/, 2-р байр Ц.Орхон /10-р баг/, 3-р байр С.Дулам /9-р баг/, Эрэгтэй тамирчдаас тэргүүн байр Д.Ганбат /9-р баг/, 2-р байр Г.Хашбат /14-р баг/ , 3-р байр Ц.Улаанхүү /13-р баг/ нар шалгарч шилдгээр тодорчээ.

Холбоотой мэдээ