Беларусийн үйлдвэрүүд хэвийн ажиллаж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-26 16:38:18

МИНСК. /TASS/. Беларусийн үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэл зогсоогүй байна гэж тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Исаев мэдээлжээ.


“2020 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 10 цагийн байдлаар Беларусийн эдийн засгийн бодит салбарын бүх үйлдвэр хэвийн ажиллаж байна. "Telegram" сүлжээгээр мэдээлж байгаа шиг үйлдвэрлэл зогсоогүй” гэж тэрбээр “Facebook” хуудсандаа мэдэгдсэн байна.


Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихонавскаягаас тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод тавьсан  тулгах бичгийн хугацаа 10 дугаар сарын 25-нд дуусжээ. Тэрбээр Беларусийн Ерөнхийлөгчийг огцрох, улс төрийн хоригдол гэж үзэж буй хүмүүсийг суллах, хүчирхийллийг зогсоох зэрэг шаардлагуудыг тавьсан юм. Сөрөг хүчнийхэн аж үйлдвэрийн салбарынхныг даваа гаргаас эхлэн ажил хаяхыг уриалжээ.


Холбоотой мэдээ