МАН-ын Удирдах зөвлөл Д.Бауыржан, А.Ербол нарыг аймгийн удирдлагад дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-28 11:02:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ сарын 27-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Д.Бауыржаныг аймгийн Засаг даргад, А.Ерболыг ИТХ-ын даргад тус тус дэмжжээ.

Иймд Удирдах зөвлөлийг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт даалгасан байна.

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болох бөгөөд төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын даргыг сонгож батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдаан хараахан эхлээгүй байна.

Холбоотой мэдээ