Их Британид эрт хөл хорио тогтоох хэрэгтэй гэв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-29 15:54:34

ЛОНДОН. /Reuters/. Их Британи коронавирусний халдварын хоёр дахь давлагааг сааруулахын тулд Герман, Францтай ижил алхмуудыг эрт хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж Их Британийн халдварт өвчин судлалын профессор Стивен Райли BBC” сувагт мэдээлжээ. 


“Европын орнуудад өчигдөр, өнөөдөр авч хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг Их Британид ч мөн тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн аль болох эрт авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэж Хааны коллежийн халдварын тархалтын судалгааны ахлагч С.Райли хэлсэн байна. 


Хааны коллежийн шинэ судалгаанд тэмдэглэснээр, коронавирусний халдварын тархалт Английн бүх хэсэгт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд халдварын тохиолдлын тоо есөн хоног тутам хоёр дахин өсөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ