Худалдаа арилжаа хийхэд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-11-01 07:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 о ы 11 дүгээр сарын 01. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 16. Ням гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, шар бич өдөр.

 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Ус

 

Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ