Дархан сумын Засаг даргад Т.Тулгааг нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-02 20:47:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болсон. Тус хуралдаанд дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын Засаг даргад Тогтохсайханы Тулгааг нэр дэвшүүлсэн ба Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Дархан-Уул аймгийн Засаг даргад санал болгож уламжлахаар тогтоолыг баталлаа.

Т.Тулгаагийн товч танилцуулга:

1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн

Ам бүл-3 Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг

1991-2001 онд Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургууль

2001-2005 онд Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг Гүн ухаан судлаач, шүтээн урлаач

2007-2008 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч

2012-2014 онд Удирдлагын хөгжлийн Соёмбо дээд сургуулийг Төрийн захирагааны магистр

Ажлын дадлага туршлага:

2009-2010 онд аймгийн Ахмбадын холбооны Ерөнхий менежер

2010-2013 онд Дархан сумын МАН-ын хорооны дэд дарга

2012-2016 онд Дархан сумын ИТХ-ын дарга

2016-2018 Дархан сумын Засаг даргын зөвлөх

2018-2019 онд УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний бие төлөөлөгч

2020- оноос Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ