Улаан буудайн үрийн нөөцөд уринш тэнцэж байгаа эсэхэд хяналт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-04 14:06:09

Увс /МОНЦАМЭ/. МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Цэрэндуламаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Баруунтуруун суманд ажилласан байна. Тэд Увс аймгийн үрийн нөөцөд уринш тэнцэж байгаа эсэхэд хяналт хийжээ. 

Энэ жилийн тухайд улаан буудайн цавуулаг, натур, чийг зэрэг нь стандарт шаардлага хангахгүй байгаа ч үндсэн буудайн бүтэц, цутгалт боломжийн түвшинд байна гэж мэргэжлийн хүмүүс үзжээ. Тус ажлын хэсгийн гишүүд 103 нуруунаас дээж авсан ба 1000 тн буудайг цэвэрлэж үрэнд нөөцлөх чиглэлийг тариаланчдад өгсөн байна.

Энэ намар Баруунтуруун суманд 5-6 удаа цас орсны улмаас үр тариа цасанд дарагдах явдал мэр сэр гарчээ. Тодруулбал, нэг хэсэг талбайн ургацыг хураах боломжгүй болсон тул ирэх хавар хураахаар тариаланчид төлөвлөөд байна. Харин хураах боломжтой талбайн ургацыг зардал багатайгаар, маш шуурхай хураан авч байгаа аж. Мөн цэвэрлэгээний машин дутагдалтай байгаа тул энэ ажил хүлээгдэж байна.

Холбоотой мэдээ