Төрийн албаны ерөнхий шалгалтад 97 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-10 08:31:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Дархан-Уул аймагт 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн байранд зохион байгууллаа.

Шалгалтад 446 иргэн бүртгүүлсэн бөгөөд 351 иргэн орж 97 иргэн тэнцсэн байна.

Гурван ангид нийт 83 компьютерээр шалгалтыг явуулсан бөгөөд салбар зөвлөлийн 11 гишүүн, мэргэжлийн холбогдох газруудаас 41 албан хаагч ажиллажээ.

 

Холбоотой мэдээ