“Бага наснаасаа бага багаар хуримтлуулья” уралдааны ялагчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-10 21:04:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр 2020”-ыг угтан Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас Есөнбулаг сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд бага наснаасаа бага багаар, тогтмол хуримтлуулах дадал хэвшлийг бий болгох, жижиг мөнгөн дэвсгэртийн /1, 5, 10, 20, 50, 100 төгрөг/ соёлтой хэрэглээг сурталчлах зорилгоор өрнүүлсэн “Бага наснаасаа бага багаар хуримтлуулъя” уралдааны ялагчид тодорлоо.


Уралдаанд Есөнбулаг сумын таван сургуулийн нийт 72 ангийн 2500 орчим сурагч оролцож, нэг анги дунджаар 20,000 төгрөгийн хуримтлал үүсгэсэн ба нийт 36,800 ширхэг урагдаж тасран, үрчийж муудсан жижиг мөнгөн дэвсгэрт болох 1,392,400 төгрөгийг цуглуулах замаар анги тус бүр хуримтлал үүсгэж эхэлсэн байна.  

Уралдаанд амжилттай оролцсон анги, багш нарыг танилцуулбал:

1-р сургуулийн бага бүлгийн нийт 27 анги оролцсоноос И.Дэжидмаа багштай 5а анги

2-р сургуулийн бага бүлгийн 10 анги оролцсоноос Ж.Оюунчимэг багштай 3в анги

3-р сургуулийн 17 ангиас Р.Баярцацрал багштай Тусгай хэрэгцээт боловсролын анги

4-р сургуулийн бага бүлгийн 12 анги оролцож М.Пүрэвхүрэл багштай 2в анги

5-р сургуулиас 6 анги оролцож Н.Алтанцэцэг багштай 5б анги хамт олон тус тус шалгарч, хуримтлалын авдар, мөнгөн шагналын эзэн болсон юм.


Холбоотой мэдээ