“Ганц бие хүмүүсийн өдөр”-ийн борлуулалт 74 тэрбум ам.долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-12 11:30:08

БЭЭЖИН. /NHK/. “Ганц бие хүмүүсийн өдөр”-ийн борлуулалтын хэмжээ 498 тэрбум юань буюу 74 тэрбум ам.долларт хүрлээ гэж “Alibaba” групп мэдээлжээ.


Хятадын цахим худалдааны тэргүүлэгч компанийн мэдээлснээр, энэ сарын эхний 11 өдрийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс огцом өссөн байна.


Энэ нь “Alibaba” 2020 онд “Ганц бие хүмүүсийн өдөр”-ийн худалдааг сунгасантай холбоотой бөгөөд нэг өдөрт маш олон захиалга нэмэгдэхээс сэргийлэхийн тулд ийнхүү шийдвэрлэжээ. Өнгөрсөн онд хямдралтай худалдаа зөвхөн 11 дүгээр сарын 11-ний өдөр явагджээ.


Нэгийн тоо нь өөрийн хосоо олоогүй байгаа хүмүүсийг илэрхийлдэг тул Хятадад энэ өдрийг “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээн нэрлэдэг. Мөн цахим худалдаа эрхлэгчид энэ өдрөөр хямдралтай худалдаа зохион байгуулдаг юм.


Шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусний цар тахал дэгдсэний улмаас хэрэглэгчид цахим худалдан авалт хийхийг илүүд үзэх болсон нь энэ онд улс даяар худалдан авалт нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн иргэд хилийн чанадыг зорьж чадахгүй байгаатай холбоотойгоор гадаадын бүтээгдэхүүнүүдийн эрэлт ч мөн нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ