Хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-15 11:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд энэ сарын 14-нд буюу өчигдөр нийт 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер өвчлөлийн голомтын батлагдсан тохиолдолд ойрын хавьтлын 50, хоёрдогч хавьтлын  1125 хүнд шинжилгээ хийлээ. Хоёрдогч хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй. Харин ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр нийслэлийн голомт дахь батлагдсан тохиолдол ес болж байна. Тандалт шинжилгээг үргэлжлэн хийж байна” гэв.

 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдварын 428 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 328 хүн эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-д коронавируст халдвартай 95 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 нь хүндэвтэр, 73 нь хөнгөн оноштой байна.


Одоогоор коронавирусний халдварын тохиолдол Улаанбаатар хотод 9, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч 7, Сэлэнгэ аймагт 3 бүртгэгдээд буй юм.

 

ХӨСҮТ-д нийт 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. 



Холбоотой мэдээ