“Энхийн тун” эмийн сангийн хамт олон 600 гаруй мянган төгрөгийн хэрэглэгдэхүүн гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ өдрүүдэд эрүүл мэнд, онцгой байдлын
алба, хэвлэл мэдээллийн байгууллагынхан цаг наргүй ажилласаар байна. Ард
иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хэдий ч өөрсдийнхөө эрүүл
мэнд, дархлаанд анхаарлаа хандуулахыг аймгийн Онцгой комиссын дарга
анхааруулсан. Тэгвэл дээрх байгууллагын ажилтан, алба хаагч, хэвлэлийн
мэдээллийн ажилтнуудад дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гар ариутгагч, амны хаалт,
бээлий зэрэг нэн шаардлагатай байгаа нэг удаагийн болон бусад хэрэглэгдэхүүнийг
“Энхийн тун” эмийн сангийн хамт олон өнөөдөр өглөө.
Нийт 600
гаруй мянган төгрөгийн үнэ бүхий онцгой цаг үед хэрэглэх бүтээгдэхүүнийг
аймгийн шуурхай штабт хүлээлгэн өглөө. Эдгээрийг цагдаа, онцгой, зэвсэгт
хүчний ангийн алба хаагчид болон бусад төрийн албан хаагчдад хэрэглэгдэхүүнийг
олгох аж.