Халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахад 44280200 төгрөгийг төсөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-17 21:44:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангахад 44280200 /дөчин дөрвөн сая хоёр зуун наян мянга хоёр зуу/ төгрөгийг төсөвлөлөө.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга 11 дүгээр сарын 17-ны өдөр коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах захирамжийг гарган холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгасантай холбогдуулан аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахыг холбогдох албанд даалгасан юм.

Мөн аймгийн хэмжээнд ажиллаж буй постод үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хоол, шатахууны зардлыг шийдвэрлэх, бүх шатны шуурхай штаб, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, ажилтанд шаардагдах нэг удаагийн хамгаалах хэрэглэл, техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг тусган шаардагдах зардал болох 44280200 /дөчин дөрсөн сая хоёр зуун наян мянган хоёр зуу/ төгрөгийг аймгийн Гамшгийн сангаас гаргахаар болжээ.


Холбоотой мэдээ