Баян-Өлгий аймагт ресторан, кафе, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-19 16:41:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр 939 тоот захирамж гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг кафе, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.

Манай улсын хэмжээнд "Ковид-19" цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан байна.

Уг шийдвэр өнөөдөр /2020.11.19/ оройн 18:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. 

Холбоотой мэдээ