Шуурхай штабын гишүүд нөхцөл байдал хүндэрсэн үед хэрхэн ажиллах талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-21 13:07:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабын гишүүд энэ сарын 20-ны өдөр хуралдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн хэмжээнд шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Аймгийн Шуурхай штабын гишүүд удирдлагын баг, НЭМ-ийн төлөвлөлт, мэдээллийн баг, хариу арга хэмжээний баг, санхүү, хяналт нөөцийн баг, захиргааны баг, шуурхай арга хэмжээний баг гэсэн хэсгүүдэд хуваагдаж ажиллаж байгаа бөгөөд энэхүү хуралд багийн бүх гишүүн оролцсон юм.

Энэ үеэр багийн гишүүд нөхцөл байдалд үнэлгээ өгөх, эрсдэл тооцох, тусгаарлан ажиглах байранд ажиллах хүний нөөц, санхүүгийн бэлэн байдлыг хангуулах, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ, хяналт үнэлгээ хийх зэргээр нөхцөл байдал хүндэрсэн үед шуурхай авч хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. 

Холбоотой мэдээ