Гадаадын иргэн, харьяатын газар “Онлайн туслах” цэс ажиллуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-23 09:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн харьяатын газрын ажил үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Онлайн туслах” цэсийг  ажиллаж эхэллээ.

Гадаадын иргэн, түүнийг урьсан аж ахуй нэгж, байгууллагууд http://mn.immigration.gov.mn/ вэб хуудсаар нэвтэрч, хуудасны баруун доод буланд байрлах цэсэд нэр, утасны дугаар, имэйл хаягаа бүртгүүлэн өөрт хэрэгтэй мэдээллээ ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд лавлах боломжтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Иймд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих үүднээс цахим цэсийг нэвтрүүлсэн байна.

 


Холбоотой мэдээ