Сэлэнгэ аймагт нийт 279 иргэнийг тусгаарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-23 12:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "COVID-19"-ийн тохиолдол хамгийн ихээр бүртгэгдэж буй Сэлэнгэ аймагт нийт хяналтын болон халдварын шинжилгээ авах 130 цэг ажиллаж байна. Энд нийт 436 алба хаагч үүрэг гүйцэтгэж, цагдаагийн нэмэлт хүч дайчлаад байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ. 

Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд суурин болон хөдөлгөөнт 25 цэгт 60 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. 

Аймагт нийтдээ 279 иргэнийг тусгаарлаж, Сүхбаатар сумын хэмжээнд 117 хяналтын цэгт онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны болон тээвэр зохицуулалтын гэсэн төрийн 265 алба хаагч, 59 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. 


Тэгвэл Мандал суманд 3 цэгт 6 эмч, сувилагч, төрийн 6 алба хаагчийн хамт, нийт 12 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулж төрийн 74 алба хаагч, 22 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Энд онцгой, цагдаагийн байгууллагаас гадна сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сургуулийн багш нар дайчлагдан ажиллаж байна. 


Холбоотой мэдээ